Оросын хойд кавказын бүгд найрамдах улсын оршин суугчид визгүй зорчих горим нэвтрүүлэх Гүржийн шийдвэрийг ээлжит суртал ухуулга хэмээн Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  тодорхойллоо. "Соёл иргэншсэн хоёр түншүүд ийм асуудлыг харилцан хэлэлцдэг жишигтэй" гэж Гадаад хэргийн сайд Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. оросын хойд кавказын бүгд найрамдах улсын иргэд Гүржид 90 хоногийн хугацаатай визгүй зорчих дүрэм лхагва гаригаас үйлчилж эхэлнэ гэж  Гүржийн Дотоод хэргийн яам урьд мэдээлсэн юм.