Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобог суллах хэд хэдэн орны хүсэлтийг Бээжин Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн нэрлэв. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ма Жаосюй мягмар гаригт Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Лю Сяобод саяхан Нобелийн энх тайвны шагнал олгсон нь хятадын хуулийг хүндэтгэхгүй байгаа хэрэг хэмээн тэрээр мэдэгдэв. Тэрс үзэлтэнд Хятадын өнөөгийн бүтцийг нураахад чиглэсэн суртал ухуулга явуулсны төлөө 2009 онд 11 жил шоронд хорих ял оноосон юм.