0Орос улс хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үзүүлэлтээр 45-р байрнаас 6-р байрт оржээ. Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид  134 оронд эрэгтэй, эмэгтэй хүний эрхийн байдалд дүн шинжилгээ хийж, бэлтгэсэн илтгэлд ийнхүү дүгнэжээ. Албан тушаал, боловсрол эзэмших боломж, улс төрд оролцох, эрүүл мэндийн байдал зэрэг дөрвөн үзүүлэлтийг судалгаанд харгалзжээ. Исланд, Норвег, Финлянд зэрэг улс жагсаалтыг тэргүүлж байна. ТУХН-ийн орнуудаас Молдав, Казахстан Оросоос  дээгүүр байрт оржээ.