ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалын нэгдүгээр орлогч дарга армийн генерал Николай Макаров өнөөдөр Ханой хотод болох Зүүн Өмнөд Азийн орнуудын Холбоонд багтдаг /АСЕАН/ 10 орон, мөн яриа хэлэлцээний түнш 8 орны батлан хамгаалахын сайд нарын албан ёсны уулзалтад оролцоно. Түүхэнд анх удаа энэ хэлбэрээр болох хурлын үеэр терроризмтай тэмцэх, тэнгист аюулгүй байдлыг хангах, онц нөхцөлд хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг байгалийн гамшигт хариу арга хэмжээ авах, бүс нутагт энх тайвныг дэмжих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байгаа, АСЕАН-ыг даргалж байгаа Вьетнам улс бүс нутгийн аюулгүй байдлын шинэ бүтэц байгуулах ирээдүй, гэнэтийн аюул заналд хариу арга хэмжээ авах механизм боловсруулахыг санаачлав.