Оросын эдийн засагт нааштай хандлага ажиглагдаж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев эдийн засгийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Тэрээр улс орны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг "нааштай" хэмээн нэрлэв. ДНБ-ий өсөлт энэ оны 1-8-р сард 3,7 хувьтай байна. Үүний зэрэгцээ хэд хэдэн салбар хурдтай өсч байна. Хөдөлмөрийн зах зээлийн байдал муугүй байна. Зун ажилгүйдлийн түвшин 7 хувь хүртэл, мөн үүнээс хувь хүрчээ. Мөн цалин хямарлын өмнөх түвшин хүртэл өслөө. Эдийн засаг "халсан" гол хүчин зүйлийн нэг нь хэрэглээний зардал юм. Энэ оны эхний 8 сард зардал нэлээд өссөн байна.