Орос улсад хөрөнгө оруулахад тухайлбал төрийн өмчийн оролцоотой томоохон компанид хөрөнгө оруулахад нээлттэй хэмээн Сангийн сайд Алексей Кудрин мэдэгдэв. Төр засаг банк, нисэх онгоц, эрчим хүч, нефтийн компанийн төрийн мэдлийн хэсгийг багасгах бодолтой байгааг тэрээр дахин батлав. Холбооны өмчийг 2010-2012 онд хувьчлах хөтөлбөрийг өнгөрсөн жилээс боловсруулж эхэлжээ. Орос улсын засгийн газар хувьчлалын хөтөлбөрийг 11-р сарын сүүлчээс хэлэлцэх бодолтой байна. Нефть олборлогч томоохон компани "Роснефть", дэд бүтцийн тэргүүлэх "Транснефть" компани, "Русгидро" компани, мөн Сбербанк, ВТБ зэрэг томоохон банкуудын үнэт цаасны багцыг энэ жил худалдахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулах объектын хувьд оросын зах зээл ирээдүйтэй хэмээн олон шинжээч тэмдэглэж байна. Төр засаг хангалттай хатуу бодлого явуулсны ачаар Орос улсад найдвартай байдал, ашиг орлогын сайн харьцаа бүрдсэн. Хөрөнгө оруулагчид энэ үзүүлэлтийг сонирходог. Одоо улс орны байдал их таатай байна. Зээлээ төлж чадахгүй байх аюул алга, төлбөрийн болон төсвийн тайлан баланс ашигтай байна. Стратегийн ач холбогдолтой компанийг хувьчлахад гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн комисстой тохиролцох хэрэгтэй хэмээн Орос улсын Сангийн сайд тэмдэглэв. Гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой журмыг сахин биелүүлээд, үүнд оролцоход саадгүй гэдэгт сайд итгэлтэй байна. Үнэт цаасны ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулагчид оросын зах зээлийг сонирховол эсрэг талтай болохыг байнга санах хэрэгтэй. Капитал их хэмжээгээр орж ирвэл үндэсний валют бэхжих эрсдэл ихэснэ. Энэ юуны түрүүнд дэлхийн нөхцөл байдлаас хамаарна гэж шинжээчид үзэж байна. Эдийн засгийн дээд сургуулийн тинхимийн эрхэлэгч, эдийн засгийн ухааны доктор Владимир Евстигнеев ярьж байна. Үнэт цаасны ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оросын рубльд хэрхэн нөлөөлөхийг үнэлэхийн тулд үндэсний зах зээлээс хальж, дэлхийн зах зээлийн байдал, тухайлбал валютын зах зээл олон талаар дэлхийг хамарсан тул бусад орны төв банкуудын интервенц хэр амжилттай байгааг ажиглах хэрэгтэй. Зах зээлд оролцогчид швейцарь бус оросын банкинд итгэж байна гэж байж болохгүй. Америкийн банкууд оросын томоохон компанийг хувьчлах үйл явцыг сонирхож байна гэж Алексей Кудрин хэллээ. Тэд зөвлөх, хөрөнгө оруулагчийн хувиар ажиллахад бэлэн. Энэ маш сайн шинж тэмдэг хэмээн нэр хүндтэй шинжээчид тэмдэглэж байна. Америкийн банкууд бусдаас түрүүнд ашигтай төслийг олж хардаг онцлогтой.