"Euromoney" сэтгүүл Орос улсын Сангийн сайд Алексей Кудриныг 2010 оны сангийн шилдэг сайдаар тодрууллаа. Нефтийн үнэ өссөнөөс оросын төсөвт орсон илүү орлогыг хадгалж, тогтворжуулах сан байгуулсны ачаар Орос улс олон шинжээч таамаглаж байснаас бага гарзтай дэлхийн санхүүгийн хямарлаас гарахад Алексей Кудрины оруулсан хувь нэмрийг тус хэвлэл үнэлжээ. Файнэншл Таймс сэтгүүлд багтдаг "Бэнкэр" сэтгүүл 2005 онд  Алексей Кудриныг шилдэг сангийн сайдаар шалгаруулсан юм.