Дэлхий ертөнцөд валютын дайн нүүрлээгүй. ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин үүнд хатуу итгэлтэй байна. Валютын ханшнаас ашиг олох боломж богино хугацааны шинжтэй гэж тэр үзэж байна. Өрсөлдөөнт тэмцэлд валютын ханш тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэх үндэслэлгүй. Орос улсын сангийн сайд ОУВС-ийн захиран зарцуулагч захирал Стросс Кантай мэтгэлцжээ. Зарим засгийн газар валютын ханшийг үндэсний асуудлыг шийдэх хэрэгслийн хувьд ашиглах оролдлого нь дэлхийн валютын дайны эхлэлийг тавина хэмээн ОУВС-ийн тэргүүн саяхан мэдэгдсэн юм. Олон улсын санхүүгийн салбарт нэр хүндтэй "Евромани" хэвлэлийн хувилбараар 2010 оны шилдэг сангийн сайдаар шалгарсан Алексей Кудрин зөв санаа, учир зүйд түшиглэн ийнхүү дүгнэжээ. Валютын ханшид зохиомлоор нөлөөлөөд эхлээд хожих ч, урт хугацаанд их хохиролтой. Хэн нэг нь мэдсээр байж ийм алхам хийх нь эргэлзээтэй хэмээн РБК мэдээлэл задлан шинжилгээний  агентлагийн газрын захирал Александр Яковлев "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа дурдлаа. Үнэхээр олон орон экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд үндэсний валютын бусад хатуу валюттай харьцах ханшийг бууруулах сонирхолтой байгаа. Гэхдээ энэ утгагүй, онц эрсдэлтэй алхам. Хэн нэг нь гэв гэнэт худалдааны үндсэн түншүүдийн валюттай харьцах өөрийн валютын ханшийг эрс бууруулбал богино хугацаанд ямар нэг ашиг олох боломжтой. Тухайн улсын сөрөх тагнуулчид зүгээр гараа хумхиад суухгүй. Түнш орны мөнгөний асуудал хариуцсан захиргаа мөн адил алхам хийхээр, харилцан үндэсний валютын ханшийг бууруулна. Эцэст нь хэн нь ч аль аль нь ашиг олохгүй. Үүний улмаас дэлхийн эдийн засаг болон валютын зах зээлийн тэнцвэр алдагдах буюу ханш тогтворгүй болох эрсдэлтэй. Үүний зэрэгцээ АНУ хүрээлэн буй эрүүл ухаанд онц итгэхгүй, валютын ханш бүрэлдэхэд үл оролцохыг улс орнуудад тууштай зөвлөсөөр байна. Энэ тухайд үндсэндээ Хятад улсад гомдолтой байна. Тухайлбал юанийн ханшийн өсөлтийг зохиомлоор барьж, экспортлогчиддоо давуу тал бүрдүүлж байна хэмээн америкчүүд үзэж байна. Хятад, АНУ-ын валютын зөрчил дэлхийн санхүүгийн дайны шинж тэмдэг байна гэх үндэслэл байхгүй хэмээн Алексей Кудрин тэмдэглэв. Хятадын гадаад харилцаа, эдийн засагт Бээжин төрийн хүчтэй нөлөө үзүүлж зарим талаар валютын ханшийг гарцаагүй тэнцвэргүй болгож байна. Гэхдээ энэ хувийн тохиолдлыг зах зээлийн харилцаанд бүхэлд нь ашиглах хэрэггүй. Доллар-юанийн тэмцэл дэлхийн дайн биш юм.