Орос улсад ням гаригт болсон бүс нутгийн сонгуульд урьдчилсан мэдээгээр "Нэгдсэн Орос улс" нам тэргүүлж байна. Сонгуулийн төв комиссоос ирсэн мэдээгээр "Нэгдсэн Орос улс" нам орон нутгийн парламентаа бүрдүүлдэг холбооны зургаан субъектад өрсөлдөгчдөөсөө илт давуу түрүүлж байна. Ихэнх бүс нутагт коммунист болон либерал-ардчилсан намынхан хоёрдугаар байрт байна. Өнгөрөгч сонгууль хамарсан хүрээгээр дээд амжилт тогтоолоо. Сонгуульд 100 мянган нэр дэвшигч янз бүрийн түвшний албан тушаалд өрсөлджээ. Орос улс парламент, хотын хурал, хотын дарга, депутатыг сонгож байна. Санал хураалтад сонгогчдын гуравны нэг буюу улс орны бараг бүх бүс нутаг хамрагджээ.