0Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оросын боксчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Андрей Ефременко, Руслан Файфер, Арсланбек Махмудов нар дэлхийн аварга болов. Александр Каракозян шувтаргын тэмцээнд казахстаны тамирчин Данияр Устемабаевт ялагдаж мөнгөн медаль хүртжээ. Дмитрий Сотников, Сергей Захаров нар хүрэл медаль хүртсэн байна.