Хятад улс үндэсний валют юанийн ханшийг өсгөх шаардлагатайг ойлгож байгаа ч, энэ юуны түрүүнд инфляц, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин зэрэг үндсэн үзүүлэлтээс хамаарна. БНХАУ-ын Ардын банкны дарга Жоу Сяочунь энэ тухай мэдэгдэв. Тэрээр ням гаригт Вашингтонд болсон Дэлхийн Банк, ОУВС-ийн удирдлагын чуулганы семинарын үеэр ийнхүү мэдэгдэв.