Генетикийг өөрчилсөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний байгальд учруулах хор хохирлоос урьдчилан сэргийлэх тухай олон улсын хэлэлцээрийг бэлтгэх нь өнөөдөр Нагоя хотод эхэлсэн дэлхийн олон орны шинжээчид оролцож байгаа зөвлөлгөөний гол зорилт байна. Дэлхийн биологийн олон янз байдлыг дэмжих асуудалтай холбоотой ээлжит арга хэмжээний эхлэл энэ юм. Нагоя хотод болох энэ бүх арга хэмжээнд засгийн газрын түшмэд, экологийн хөдөлгөөний идэвхтнүүд, бизнес болон эрдэм шинжилгээний хүрээнийхний төлөөлөгч 8 мянга гаруй хүн оролцоно. Эдгээрээс 10-р сарын 18-29-нд болох биологийн олон янз байдлын тухай конвенцийн талуудын бага хурлын 10 дахь зөвлөлгөөн гол арга хэмжээ байна. Биологийн олон янз байдлын олон улсын жилийн хүрээнд энэ уулзалтыг зохион байгуулж байна. ЮНЕСКО-ийн мэдээлснээр одоогоор 17 мянган төрөл ургамал, амьтан устах ирмэгт байна. Канадын Хантсвилл хотод болсон дэлхийн тэргүүлэх найман орны удирдагчийн сүүлчийн зөвлөлгөөний үеэр дэлхийн биологийн олон янз байдлыг алдах хурдыг дорвитой бууруулах 2010 оны зорилтод хүрэх аргагүй болохыг хэлж байсан.