Хямарлын дараах ертөнцөд зөвхөн яриа хэлэлцээгээр тохиролцох  шударга шинэ журам хэрэгтэй. "Соёл иргэншлийн яриа"  Дэлхийн нийгмийн форумын хүрээнд Грекийн Родос хотод гурван өдөр болсон мэтгэлцээний гол үр дүн ийм байлаа. Туйл ямар нэг харшлалыг илтгэдэг тул бид олон туйлт ертөнцийн тухай бус олон талын ертөнц, дэлхийн хүмүүнлэг шинэ журмын тухай ярьж байна гэж форумын төгсгөлд Оросын төмөр змын компанийн тэргүүн Владимир Якунин мэдэгдэв. Ням гаригт өндөрлөсөн форумд 600 орчим улс төрч, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн, 60 орчим орны янз бүрийн шашны төлөөлөгч оролцов.  Зах зээлийн зүй тогтол алдагдсаныг хямарал харууллаа хэмээн Родосскийн форумын тунхаглалын төсөлд дурджээ. Жинхэнэ үнэн мөнийн төлөөх шинэ үзэл суртал дэлхий ертөнцөд хэрэггүй хэмээн баримт бичигт тэмдэглэсэн байна. Улс орнууд тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллаж, олон талын байр суурь хэрэгтэй.