"Сколково" инновацийн хотын төсөл өнгөрсөн долоо хоногийн турш росын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байлаа. Орос улсын нийслэл АНУ-ын нэрд гарсан Кремнийн хөндийн инновацийн байгууллагатай хамтран ажилладаг хөрөнгө оруулалтын компанийн төлөөлөгчдийг хүлээж авахаар бэлтгэж байна. АНУ-ын Калифорни муж улсын дарга Арнольд Шварцнеггер тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Айлчлалын өмнөхөн оросын тал инновацийг хөгжүүлэх төвийн төслийн талаар хийж бүтээснээ дүгнэв. Олон байгууллага, компани, эрдэмтэн "Сколково" төсөлд нэгдэж байна. Сангийн яам тус төвд 4 тэрбум рубль хуваарилжээ. Оросын аж үйлдвэр, бизнес эрхэлэгчдийн холбоо "Сколковын анд нөхдийн клуб" байгуулсан байна. "Сколковын анд нөхөд" клуб нийгмийн хүчтэй хөдөлгөөн болох боломжтой гэж ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Владислав Сурков үзэж байна. Засгийн газар бизнес, шинжлэх ухааны салбарын нөхөрлөлөөс практик инновацийн төсөл хүлээж, хамтран санхүүжүүлж, нөхөрсөг бүтээлч шүүмжлэл хийхэд бэлэн байна. Орос, гадаадын нэрд гарсан эрдэмтдийг "Сколково"-д татах нь төслийн гол зорилтын нэг юм. Орос улсын хөгжлийг шинэ түвшинд гарахын тулд оросын их дээд сургууль болон компанид гадаадын өндөр мэргэжлийн хүмүүсийг урьж, ажиллуулах хэрэгтэй гэж Владислав Сурков мэдэгдэв. Орос улс "тархиа алдаж" /мэргэжилтнүүд гадаадад ажиллах /сурахаас гадна импортлох хэрэгтэй гэж Сурков тэмдэглэв. Төсөлд дэлхийд нэр цуутай эрдэмтдийг татсан. Америкийн эрдэмтэн-химич Рожер Корнберг, мөн оросын физикч Жорес Алфёров зэрэг нобелийн шагналтай хоёр эрдэмтэн "Сколково"-той хамтран ажиллахаар тохирсон. Харилцаа холбооны технологи хөгжсөн орчин цагт энэ эрдэмтэд Орос улс эсвэл гадаадад аж төрөх нь чухал биш хэмээн "Сколково" сангийн олон улсын харилцааны асуудал эрхэлсэн захирал Алексей Ситников тэмдэглэв. Оросын эрдэм шинжилгээний хүрээнийхэнтэй ажиллах нь "Сколково" санг хөгжүүлэх гол зорилтын нэг юм. Бид дангаараа энэ бүхнийг хийнэ гэж хүмүүс бодоогүй. Ерөнхийлөгч болоод сангийн удирдлага анхнаасаа ийм тавьсан зорилт юм. Бид ямар нэг хүнд сурталын систем байгуулахыг хүсэхгүй. Орос улсад хамтран ажиллахад тэдэнд сонирхолтой байгаасай гэж бид хүсч байна. Харин тэд хаана аж төрөх нь чухал биш юм. "Сколково" зүгээр нэг хот байгуулж байгаа хэрэг биш хэмээн зохион байгуулагчид нэг бус удаа тэмдэглэсэн. Хамгийн гол нь энэ төсөлд  ажиллаж байгаа нэг байгууллага шинжлэх ухааныг бизнестэй холбох нь хамгийн чухал хэмээн Оросын хөрөнгө оруулалтын компанийн харилцаа холбоо, хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Евгений Кузнецов тэмдэглэллээ. Оросын технологи, инновацийн салбарынхны гол зорилт дэлхийн интеграцчилал юм. Энэ сувгийг байгуулснаар бид мөнгө хүртээд зогсохгүй хамгийн гол нь дэлхийг хамарсан оролцогчидтой хамтран ажиллаж, мэдээлэл авна. Эрдэмтэн, бизнесийнхний салангид байдлыг арилгахын тулд энэ сувгийг дотооддоо байгуулах хэрэгтэй.  Кремнийн хөндийн хөрөнгө оруулагчид Орос улсад ням гаригт хүрэлцэн ирнэ. Тэд "Дэлхийн инновацийн түншлэл" форумд оролцож, ирээдүйн эрдэм шинжилгээний хот, Москва, Казанид очино. Калифорни муж улсын дарга ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзана. Америкийн түншүүд Орос улсад хөрөнгө оруулах төсөл байгааг нүдээр харахыг хүсч байна гэж айлчлалыг зохион байгуулагчид тэмдэглэв. Кремнийн хөндийн анд нөхдийн төсөөлөл нь бодит байдалтай нийцэнэ гэдэгт "Сколковынхан" итгэлтэй байна.