АНУ-ын Калифорни муж улсын дарга Арнольд Шварценеггер өнөөдөр Орос улсын нийслэлд ирж байна. Улс төрч, голливудын нэрд гарсан жүжигчин Москва болон Казанид болох инновацийн форумд оролцох америкийн бизнес эрхэлэгчдийн төлөөлөгчдийг тэргүүлж байна. оросын тодорхой төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа Силиконы хөндийн хөрөнгө оруулалтын үндсэн сангийн хүмүүс төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Төлөөлөгчид Москва орчимд барьж байгаа "Сколково" эрдэм шинжилгээний хотод очиж, оросын удирдлага, бизнес эрхэлэгчидтэй уулзах бодолтой байна.