Унгарт хорт химийн бодис асгарсан бүс нутагт орших Колонтар суурингаас иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Ноцтой осол гарсан газар доорх үйлдвэрийн агуулах сав дахиад цуурч байгааг аврагчид бямба гаригт тогтоожээ. Дахиад хагас сая шоо метр хорт бодис асгарах аюултай байна. Девечер хотын оршин суугчид нүүхээр бэлтгэж байна. Үйлдвэрт 10-р сарын 4-нд осол гарсны улмаас улаан шлам гэгч хорт бодис асгарчээ. Ослын улмаас 7 хүн үрэгдсэн байна.