Европт урьд байгаагүй хэмжээнд экологийн сүйрэл нүүрлэж байна. "Улаан шлам" гэгч хортой бодис замдаа дайрсан бүхнийг устгаж, Дунай мөрөнд хүрлээ. Осол бүс нутгийн экосистемд аюултай, эргэж сэргээх аргагүй үр дагавартай хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна. Унгарын хөнгөн цагааны томоохон үйлдвэрт 10-р сарын 4-нд дэлбэрэлт болсон юм. Сүйрсэн агуулах савнаас 1 сая гаруй шоо метр химийн хорт бодис асгарчээ. Үйлдвэрийн ойролцоох хэд хэдэн тосгон улаан шлам гэгч химийн хорт бодист автжээ. Ойролцоогоор 150 хүн химийн бодист түлэгдэж, гэмтэж, хэд хэдэн хүн үрэгдсэн эсвэл сураггүй болжээ. Хорт бодис урссаар Дунай мөрөнд хүрлээ. Унгартай хиллэдэг, мөн Дунай мөрний дагуу оршдог Австри, Словак, Хорват, Серби, Болгар, Румын, Молдав, Украин зэрэг улсын тусгай албанд ослын талаар мэдээлсэн бөгөөд тэд усны чанарт тогтмол мониторинг хийж байна. Химийн хорт бодис газар доорх усанд амархан нэвтэрнэ гэж ЮНЕСКО-ийн экологийн асуудал эрхэлсэн комиссийн гишүүн Владимир Грачев "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн юм. Хөрсөөр дамжин газар доорх усанд нэвчсэн химийн бодис хэдийд ч ус цуглуулах савд ороно. Энэ сав их том талбайтай. Тэгэхлээр Дунай мөрөн бохирдовол цаашид урсгалаар янз бүрийн эрэг, бүр Хар далай бохирдох аюултай. Улаан шлам гэгч химийн бодис нь хөнгөн цагааны хаягдал, усны хольц бүхий лагтай ижилхэн юм. Төмөрийн ислийн улмаас улаан өнгөтэй болжээ. Хаягдал их хэмжээгээр агуулж байгаа хортой хүнд металл хамгийн аюултай. Хүнд металл гол, мөрнөөр тархавал загас, ургамал мөхөнө. Гол, нуурыг хорт бодисоос цэвэрлэхэд хамгийн хүнд. Дэлхийд холбогдох технологи хараахан боловсруулаагүй байна хэмээн "Экозащита" олон улсын экологийн бүлгийн хоёр даргын нэг Владимир Сливяк "Вести ФМ" радиод өгсөн ярилцлагадаа тайлбарлав.  Аврагчид одоо шинэ арга сэдэж байна. Тухайлбал хорт бодисыг өөртөө шингээж, цааш тархахыг зогсоох гипсийг усанд асгана. Энэ үр нөлөө бага технологи юм. Ялангуяа ийм их хэмжээний улаан шлам асгарсан нөхцөлд үр нөлөө багатай. Улаан шлам бодист хордсон хөрсийг гарцаагүй цэвэрлэнэ. Химийн бодист хордсон нийт нутаг дэвсгэрийн хөрсний 15 см давхаргыг хуулж, тусгайлан барьсан агуулахад хадгална. Үүнийг олон сая еврогоор, нэлээд хэдэн жил гүйцэтгэнэ. Одоохондоо Унгар улс олон улсын хамтын нийгэмлэгээс мөнгө хүсээгүй байна. Одоо тус улсад ослын уршгийг арилгах мэргэжилтнүүд хэрэгтэй. Будапештын хүсэлтээр Европын Холбоо европын иргэний хамгаалалтын механизмыг идэвхжүүлсэн. Орос улс зэрэг бусад улсын аврагчид эхний дуудлагаар тэнд очиж туслахад бэлэн. Унгарт тохиосон осол үндэснийхээс олон улсын хэмжээний  болон өргөжлөө. Хэн нэгний цалгар байдал тухайлбал энэ зүйлээр унгарийн мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгээд байна. Энэ уршгаар европчуудын хэд хэдэн үе хохирч байна.