Дэлхийн эдийн засаг тодорхойгүй байгаа өнөө үед Орос улс зэрэг хөгжиж байгаа зах зээлтэй улс орнууд хямарлаас гарах байдлыг илүү өөдрөгөөр үнэлж байна. ОХУ-ын засгийн газрын дэд сайд Алексей Кудрин Вашингтонд болсон Олон улсын валютын сан боллон Дэлхий банкны чуулганы төгсгөлд ийнхүү мэдэгдэв. Хөгжингүй орнуудыг бодвол Орос улсад эдийн засгийн байдал илүү тодорхой байгааг тэрээр тэмдэглэллээ. Хөгжиж байгаа зах зээлтэй орнуудыг ОУВС болон Дэлхийн банк илүү нааштай үнэлжээ. Өчигдөр ОУВС-ийн таамаглал-задлан шинжилгээний илтгэлд энэ жил Орос улсын ДНБ-ийн өсөлт 4,5 орчим хувь байна гэжээ. Энэ оросын засгийн газрын таамагтай давхцаж байна. Жилийн өмнө янз бүрийн орнууд 2010 оны эдийн засгийн хөгжлийн талаар тааруухан таамаг дэвшүүлж байсан юм. Дараа нь тэд өөдрөгөөр дүгнэснийг анзаарах болсон. Хоёрдугаар улирлын эцэст тэд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт дордох тухай эргээд ярьж эхэлсэн. Эдийн засгийн байдал дордвол дэлхийд эрчим хүчний түүхий эд, металлын эрэлт буурч, худалдаа хумигдаж, капиталыг татаж эхэлнэ. Тиймээс Вашингтонд болсон чуулганд оролцогчид үндэсний эдийн засгийг төрөөс дэмжихийг дэмжиж байна. Валютын дайн эхэлж байгаа тул нөхцөл байдал санаснаас хурдан өөрчлөгдөнө. ОУВС, Дэлхийн банк ямар нэг тодорхой зөвлөмж санал болгосонгүй. АНУ, Европын Холбооны бууруулсан хэмээн үзэж байгаа хятадын юанийн ханшийн талаар тусгайлан хэлэлцсэнгүй. Зарим орон үндэсний валютын талаар уян хатан бодлого хэрэгжүүлэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Үүний улмаас эдийн засаг гажсан хэвээр байна. Валютын дайн дэгдэхэд нөлөөлсөн худалдааны балансын тэнцвэргүй болох гол шалтгаан ямар нэг валютыг илүү, дутуу үнэлснээс болоогүй болохыг хүлээн зөвшөөрлөө. Чуулганд оролцогчид ОУВС-ийн хувьцаа эзэмшигчийн квотыг зах зээл бүрэлдэж байгаа оронд ашигтайгаар хуваарилах талаар тохиролцож чадсангүй. Вашингтонд болсон форумын гол асуудал энэ байлаа. Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Дмитрий Смыслова ярьж байна. Орос улс зэрэг 10 хүртлэх улс ОУВС-нд хамгийн их хэмжээний квот эзэмшдэг. Орос улс энэ 10 орны сүүлд байна. Хөгжиж байгаа олон орон маш бага квот эзэмшдэг. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засаг маш хурдан өөрчлөгдөж байна. Одоо Хятад, Бразил, Энэтхэг, латин Америк, зүүн өмнөд Азийн хэд хэдэн орны гүйцэтгэх үүрэг эрс өссөн. Эдгээр улс дэлхийн эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг, мөн дэлхийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээтэй харьцуулбал хангалтгүй хэмжээний квот эзэмшдэг орны тоонд байна. ОУВС хуулийн дагуу, үр бүтээлтэй ажиллахад тус сангийн удирдах арга барил, квотыг өөрчлөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ Вашингтонд болсон чуулганаар зах зээл нь бүрэлдэж байгаа улс орнууд зээл авах боломжийг өрөгжүүлэхэд алхам хийсэнгүй. Мөн дэлхийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгаа тул ОУВС-ийн удирдах бүтцэд төлөөлөлтэй байх тухайд ч алхам хийсэнгүй.