Орос улс ойрын ирээдүйд дэлхийн үр тарианы зах зээлд эргээд манлайлна гэдэгт ерөнхий сайд В.Путин итгэлтэй байна. Үйлдвэрлэгчид өрсөлдөөний давуу тал, ийм боломжтой гэж ерөнхий сайд оросын хөдөө аж ахуйн салбарынхантай уулзахдаа тэмдэглэсэн юм. Орос улсын хөдөө аж аухйн салбар сүүлийн жилүүдэд дорвитой нөөцтэй болж, ямар ч нөхцөлд улс орны хүнсний хэрэгцээг хангах чадалтай болсон гэж ерөнхий сайд хэллээ. Өнөөдөр Орос улсад хөдөө аж ахуй болон дахин боловсруулах салбарын ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь улсын бодлогын тэргүүн зэргийн зорилтын нэг юм.