Киргизд парламентын сонгууль болж байна. Сонгуулийн хэсэг ажиллаад таван цаг болоход сонгогчдын дөрөвний нэг нь саналаа өгчээ. Депутатын 120 суудлын төлөө улс төрийн 29 намын төлөөлөгчид өрсөлдөж байна. Шинэ хуулиар сонгуулийг хүчинтэй хэмээн үзэх сонгогчдын ирцийн хувийг тогтоогоогүй бөгөөд санал өгсөн хүмүүсий хувь ямар ч байсан сонгууль болсонд тооцоно. Сонгуулийн дараа Киргиз улс төв Азид парламентын засаглалтай анхны бүгд найрамдах улс болно. Долдугаар сард ард нийтийн санал хураалтаар сайшаасан шинэ үндсэн хуулиар ерөнхийлөгч үндсэндээ төлөөллийн үүрэг гүйцэтгэнэ. Улс орны гүйцэтгэх засаглал парламентын олонхийн саналаар сонгох ерөнхий сайдын гарт төвлөрнө.