Шинэчилсэн "Союз" хөлгөөр тойрог замд хүрсэн сансрын нисэгчид, мөн Олон улсын сансрын станцын өнөөгийн багийнхан хөлөг, сансрын станцын хаалгыг нээлээ. "Оросын сансрын нисэгч Александр Калери, Олег Скрипочка, америкийн сансрын нисэгч Скотт Келли нар станцад шилжиж, тэнд 6-р сараас хойш ажиллаж байгаа оросын сансрын нисэгч Федор Юрчихин, америкийн сансрын нисэгч Шеннон Уолкер, Дуглас Уилок нартай нэгдсэн" гэж Москва орчмын нислэгийг удирдах төвийн төлөөлөгч Валерий Лындин "Интерфакс" агентлагт уламжилжээ. Баг ийм бүрэлдэхүүнтэй 11-р сарын 30 хүртэл ниснэ. Дараа нь Юрчихин, Уолкер, Уилок нар дэлхийд буцаж ирнэ.