Өнөөдөр энэ арван жилийн хамгийн азтай өдөр. Өнөөдөр шинэ мянган жилийн 10 оны 10 сарын 10-ны өдөр юм. Энэ өдөр ням гаригт тохиож багаа нь бас нэг онцлогтой. Энэ өдөр чухал төсөл, үйл хэрэг эхлүүлбэл их амжилт, аз хийморьтой гэж зурхайчид үзэж байна. Тиймээс өнөөдөр амьдралдаа хамгийн чухал өөрчлөлт хийх тухайлбал олон хос хуримаа хийж байна. Арвын тоо илүү, дутуугүй хамгийн дээд бэлэг тэмдэг гэж үздэг. Шашны ном зохиолд арвын тоо материаллаг ертөнцөд бурханы үйл хэрэг бий болж байгааг илтгэдэг гэжээ. Өнөөдөр тохиосон гурван 10 онцгой утга агуулгатай, ер бусын эрчим хүчтэй хэмээн зурхайчид үзэж байна. Өнөөдөр хэн нэгэнд аз тохиохгүй бол ойрын үед 2011 оны 11-р сарын 11, 2012 оны 12-р сарын 12 хэмээх хоёр азтай өдөр тохионо. Үүнээс хойш азтай өдөр зөвхөн 3001 оны 1-р сарын 1-нд тохиох юм.