Орос улсад өнөөдөр сонгуулийн нэгдсэн өдөр. Тус улсын 77 бүс нутагт орон нутгийн бүх ардын санал хураалт, мөн янз бүрийн түвшний 8 мянга орчим сонгууль болж байна. Оросын ард түмэн парламент, хотын хууль тогтоох хурал, хотын дарга нарыг сонгож байна. Сонгогчдын жагсаалтад 100 гаруй нэр дэвшигч байна. Сонгогчдын гуравны нэг нь саналаа өгчээ. Энэ дээд амжилт хэмээн сонгуулийн төв хороо мэдэгдэж байна. Хамгийн түрүүнд Сибирийн Алс Дорнодод сонгуулийн хэсэг ажиллаж эхэлсэн байна. Энэ удаагийн сонгуульд саналын хуудас боловсруулах электрон цогцолборыг анх удаа ашиглана. Өнөө хүртэл энэ цогцолборыг дээд тал нь гурван бүс нутагт ашиглажээ.  Тэгэхлээр 20 субъектын оршин суугчид энэ шинэ техникийг дүгнэх боломжтой. 2011-2012 онд Улсын Дум болон ерөнхийлөгчийн сонгуулиар өндөрлөх холбооны кампанит ажил 2010 оны 10-р сарын 10-нд бараг эхэлж байна хэмээн улс төр судлаачид үзэж байна.