Хорт бодисын хаягдлаас хотыг хамгаалж байсан далан нурсан тул Унгарын аврах алба Колонтара хотын оршин суугчдыг өнөөдөр нүүлгэн шилжүүлж байна. Эндхийн хөнгөн цагааны үйлдвэрт 10-р сарын 4-нд хорт бодисын хаягдалтай сав эвдэрч, "улаан шлам" гэгч хорт бодис асгарчээ. Унгарын засгийн газар экологийн гамшиг тохиосон хэд хэдэн бүс нутагт онц байдал тогтоосон байна. Тус улсын ерөнхий сайд Виктор Орбан өнөөдөр Колонтара хотод иржээ.