Британийн иргэн сугалаагаар их хонжвор хожлоо. Тэрээр 129 сая евро буюу 113 сая фунт стерлинг авна. Европын Euromillions сугалааны түүхэнд хамгийн том сугалаа төдийгүй Их Британид нэг тасалбараар анх удаа ийм и хэмжээний хонжвор хожиж байна. Азтаны нэрийг зарлаагүй байна. Өнгөрсөн жил Испанийн оршин суугч энэ сугалаагаар 126 сая евро хожиж, дээд амжилт тогтоож байжээ.