АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үндэсний аюулгүй байдлын асуудлын зөвлөхөөр Том Донилонийг томилсноо албан ёсоор зарлав. Тэрээр АНУ-ын тэнгисийн явган цэргийн бэлтгэл дарга, генерал Жеймс Жонссын оронд энэ албан тушаалд очино. Өдгөө 55 настай Донилон америкийн хууль зүйн хэд хэдэн компанид хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан юм. Тэрээр АНУ-ын өнөөгийн дэд ерөнхийлөгчтэй ойр хүн юм. Түүний ах  Майкл Донилон дэд ерөнхийлөгч Жо Байдены зөвлөхөөр ажилладаг байна.