Карачево-Черкессид бямба гаригт "Кавказын наадам" спортын анхны наадам ёслол төгөлдөр эхлэв. Энэ наадам Орос улс 2014 онд  Сочи хотод зохиох өвлийн олимпийн бэлтгэлийн нэг хэсэг хэмээн Хойд-Кавказын холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонин наадмын нээлтийн ёслолын үеэр ийнхүү мэдэгдэв. Наадмын хөтөлбөрт багтсан үндэсний спортын 14 төрлөөр 200 гаруй тамирчин өрсөлдөнө. Орос улсын ерөнхий сайд В.Путин наадамд оролцогчдод амжилт хүсчээ.