0Орос улсад санал өгөх нэгдсэн өдрийг 2006 онд тогтоосноос хойш 10-р сарын 10-нд түүхэнд анх удаа бүс нутгийн хамгийн өргөн хүрээтэй сонгууль болно. Ирэх ням гаригт Оросын 77 бүс нутагт янз бүрийн түвшний 8 мянга орчим сонгууль болно. Сонгуулиар батлах янз бүрийн албан тушаалд 100 мянган нэр дэвшигч өрсөлдөж байна. 10-р сард болох сонгууль тоо хэмжээний дээд амжилтаар бус санал өгөх болон саналын хуудас тоолох шинэ техник ашиглаж байгаа онцлогтой. Санал өгөх хайрцаг ярьдаг онцлогтой. Сонгуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Николай Конкин "Оросын дуу хоолой" радиод энэ талаар жич ярилцлага өгсөн юм.


Энэ удаагийн сонгууль өмнөхөөс ямар ялгаатай вэ?

0Сонгуулийн хэсэгт саналын хуудас тоолох хангалттай олон шинэ техник ашиглах тул өмнөх сонгуулиас ялгаатай болов уу. Челябинск хотод бүс нутгийн парламентын сонгуулийн сонгуулийн 50 хэсэгт  саналын хуудас боловсруулах шинэ төхөөрөг ашиглана. Энэ төхөөрөгт саналын хуудас тоолох шинэ функц байхгүй ч, сонголтыг нэмсэн. Аппарат саналын хуудсаа буруу хийснийг сонгогчдод дуу авиагаар мэдээлнэ. Саналын үр дүнг харуулахгүйн тулд саналын хуудсаа буруу харуулахыг сонгогчдод анхааруулна. Хэрэв тогтсон загварын бус саналын хуудсыг хайрцганд хийхийг оролдовол цогцолбор хуудсыг хүлээж авахгүй.


Загнах уу?

0Үгүй, саналын хуудас тогтсон загварт нийцэхгүй байгааг хэлж, буцаана. Тэгэхлээр олон нийтийн анхаарлыг татана. Сонгогч хууль бус үйлдэл хийснийг бүгд ажина.


Энэ төхөөрөг эрэгтэй, эсвэл эмэгтэй хүүний хоолойгоор ярих уу? Эсвэл ямар нэг нэрд гарсан хүний дуу хооолой байх уу?

0Санал өгөх аппарат эмэгтэй хүний хоолойгоор ярина. Сонгуулийн төв комиссийн ажилтны дуу хоолой байна.


Шинэ техникээс улс төрийн асуудалд шилжие. Парламентын бус намын идэвхийн тухайд Орос улсын ерөнхийлөгчийн оруулсан өөрчлөлт энэ сонгуульд хэрхэн нөлөөлсөн бэ?

0Өмнөх сонгуулийг бодвол Оросын парламентын доод танхимд төлөөлгүй улс төрийн намын нэр дэвшигчийн тоо Улсын Думд төлөөлтэй намын нэр дэвшигчдийн тооноос нэмэгдсэн. "Хууль ёсны үйл хэрэг" нам нэр дэвшигчдийн тоог 20 гаруй дахин нэмсэн. "Яблоко" улс төрийн нам үүнээс арай цөөн, нэр дэвшигчдийн тоог 170-аас 200 хүртэл нэмсэн. "Орос улсын тэргүүн зорилт" нам нэр дэвшигчдийн тоог 10 гаруй дахин нэмсэн байна.


Сонгуулийн төв комисс санал өгөх нэгдсэн өдрийн өмнө сонгогчидтой холбоо барих шууд утас ажиллуулж байна. Сонгогчид энэ удаа ямар асуулт тавьж байна?

0Саналаа хаана өгөх, сонгуулийн хэсгийг яаж олж очих талаар хамгийн их асуудаг уламжлалтай. Настай хүмүүс нэр дэвшигчдийн талаар  мэдээлэл аваагүй тухай хэлдэг.


Сонгуулийн ихэнх хэсэгт вэб камер байна. Аюулгүй байдлыг хангах үүнднээс камер байрлуулж байна уу?

0Энэ юуны түрүүнд сонгуулийн ил тод байдлыг баталгаажуулж байна. Саналын хуудас тоолоход, мөн сонгуулийн хэсэгт санал өгөх үйл явц хууль ёсны эсэхийг ажиглах боломжтой. Үүний зэрэгцээ камер ямар нэг хувь хүнийг үл таниулахын тулд санал өгөх үйл явцын нууцыг хангах ёстой. Сонгуулийн хэсэгт ямар хүн очсон, очоогүйг хэн ч харахгүй болохыг бид баталж байна. Харин саналын хуудсыг хуулийн дагуу тоолж байгаа эсэхийг вэб камераас харах боломжтой. Санал өгөх өдөр сонгуулийн хэсэгт сонгуулийн кампанит ажил хуулийн дагуу болно гэж найдаж байна. Манай сонгуулийн комисс хууль сахиулах байгууллагтай хамтран сонгогчийн аюулгүй байдлыг хангахыг хичээж, иргэдийн үндсэн хуулийн эрхээ эдлэх нөхцлийг хангана.