Америкийн нисэгчгүй аппарат баасан гаригийн орой Пакистанд цохилт өгөх үеэр 9 хүн үрэгджээ. Лалын зэвсэг этгээдүүд орогносон Хойд Вазиристан мужийн байшингуудад цохилт өгсөн байна. Афганистантай хиллэдэг мужууд "Талибан" хөдөлгөөний түшицийн нэг гэж үздэг байна. Америкийн агаарын зэвсэгт хүчин Пакистанд эрчимтэй цохилт өгсөөр байна. Тухайлбал НАТО-ийн Агаарын зэвсэгт хүчин 9-р сард 20 гаруй удаа янз бүрийн объектыг бөмбөгджээ. Энгийн хүмүүсийн аминд хүрч байгаа халдлагаа зогсоож, улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэхийг шаардсан пакистаны засаг захиргааны эсэргүүцлийг Вашингтон үл ойшоож байна.