Киргизд 10-р сарын 10-нд болох  парламентын сонгуулийн үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангана. Сонгуулийн үеэр 20 мянга гаруй хүн нийгмийн хэв журам сахиулна гэж тус бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамнаас уламжлав. Тухайлбал Дотоод хэргийн яам, батлан хамгаалах яам, прокурорын газар, гаалийн алба, санхүүгийн цагдаа, хувийн хамгаалалтын алба, ардын бүлгэмийн гишүүд, анчид аюулгүй байдлыг хангана. Сонгуулийн бүх  хэсгийг нээхээс өмнө нохойтой саперчид дэлбэрэх хэрэгсэл байгаа эсэхийг шалгана гэж Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Марат Иманкулов мэдэгдэв. Хүчний байгууллагууд казармын байдалтай алба хааж байна. Киргизд 4-р сард төрийн эргэлт болсон юм. 6-р сард баталсан шинэ үндсэн хуулийн дагуу тус улсад сонгууль болсны дараа парламентын засаглалтай болно.