Бие даасан улсын валютын бодлогын тухайд олон улсын шийдвэрийг батлахад эрт байна гэж Орос улсын сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудрин үзэж байна. Вашингтонд болж байгаа ОУВС-ийн чуулганы завсар тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа, валютын ханшид хэт анхаарч байна хэмээн мэдэгджээ. Одоогоор энэ үзүүлэлт дэлхийн эдийн засгийн байдалд тийм ч ноцтой хүчин зүйл биш хэмээн оросын сайд хэлэв. Хятад, Бразилийн төлөөлөгчид энэ байр суурийг мөн дэмжиж байна. Эдийн засагт үндэсний валютын чөлөөт хөвөгч ханш илүү тустай хэмээн АНУ үзэж байна.