Дэлхийн  хөгжим сонирхогчид өнөөдөр аугаа хөгжимчин Жон Ленноныг дурсан санаж байна. Энэ өдөр тэрээр нас сүүдэр 70 хүрэх байсан. Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд түүний уран бүтээлийг шүтэн биширдэг олон мянган хүн цуглажээ. Жон Леннон амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд аж төрж байсан тус хотод түүний ховор гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна. Үзэсгэлэн "The Beatles" хамтлаг байгуулагдсан түүхийг өгүүлжээ. Төв цэцэрлэгт хүрээлэнд LennonNYC  баримтат шинэ кино үзүүлсэн байна. 1940 онд Жонн Ленноны төрсөн Ливерпуль хотын  нэгэн цэцэрлэгт хүрээлэнд "The Beatles" хамтлагийн ахлагчийн хөшөөг босгов. Дуу бичлэгийн EMI компани аугаа хөгжимчний ойгоор "The Beatles" хамтлаг 1970 онд тарсны дараа гарсан Ленноны гоцлол дууны бүх 8 цомгийг тоот найруулгаар шинэчлэн хэвлэжээ.