БНАСАУ-ын засаг захиргаа Ким Чен Ирийн хүүг улс орны ирээдүйн удирдагч хэмээн албан ёсоор зарлалаа. Умард Солонгосын Ардын дээд хурлын орлогч дарга Ян Хен Соп энэ тухай мэдэгдэв. Үүний зэрэгцээ Ким Чен Ун   удирдагч Ким Чен Ирийн хүү болохыг анх удаа албан ёсоор зарлалаа. Ким Чен Унд 9-р сард армийн генерал цол олгосны дараа тэрээр Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга болж, Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны бүрэлдэхүүнд багтсан юм.