Орос улсад өнөөдөр санал өгөх нэгдсэн өдрийн өмнөх  "нам гүм" байх өдөр. Орос улсын шинэ түүхэнд энэ кампанит ажлыг дээд амжилт хэмээн үзэж байна. Орос улсын 77 бүс нутагт ням гаригт янз бүрийн түвшний 8 орчим сонгууль болно. Гучин сая сонгогч 100 мянга орчим нэр дэвшигчийн төлөө санал өгнө. Сонгуулийн өмнө сонгуульд оролцогч ямар нэг сурталчилгаа явуулахыг хориглодог. Сонгогчдод сонголт хийх боломж олгохыг тулд ихэнх оронд ийм хэм хэмжээ үйлчилдэг.