НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн газар ирэх жилээс Афганистанд мансууруулах бодисын наймаатай тэмцэх шинэ стратеги боловсруулж эхэлж байна. Сэтгэцэд нөлөөлөх хорт бодисын үйлдвэрлэлтэй бүх шатанд тэмцэхээр төлөвлөгөөнд тусгасан гэж тус газрын шинэ гүйцэтгэх шинэ захирал Юрий Федотод мэдэгдэв. НҮБ-ын мэдээгээр дэлхийн улс оронд нийлүүлсэн нийт героины 90 хувийг Афганистанд үйлдвэрлэдэг. Харин Орос улс үүний хэрэглээгээр нэгдүгээр байрт ордог. Намуу цэцэг тариалж байгаа Афганистаны тариачдыг орлого олох өөр аж ахуй эрхэлэхэд дэмжиж, энэ ангиллын хүмүүсийг хэвийн амьдралтай болгох нийгмийн хөтөлбөр энэ стратегийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гж Федотов хэллээ.