Япон улс Орос улстай нөхөрсөг, үр бүтээлтэй харилцаа тогтоох бодолтой байна. Гадаад хэргийн яамны дэд сайд Коро Бэссе Оросын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкинтай Москвад яриа хэлэлцээ хийхдээ энэ тухай мэдэгдэв. Урьд Японы тал Өмнөд Курилийг тойрсон нутаг дэвсгэрийн маргааны талаар ширүүн мэдэгдэл хийсэн юм. Токио урьдын адил тус арлыг өөрийн нутаг дэвсгэр хэмээн үзэж байгаа тухай Ерөнхий сайд Наото Кан уламжлав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Өмнөд Курилд очих бодолтой байсан. Орос улсын ерөнхийлөгч тус аралд очвол хоёр талын харилцаанд хүчтэй цохилт болно гэж Токио тэмдэглэсэн юм. Орос улсын Гадаад хэргийн яам энэ мэдэгдлийг зохисгүй хэмээн нэрлэжээ.