Оросын анхны "Союз ТМА-01М"сансрын цуврал шинэ хөлөг өнөөдөр шөнө Байконур сансрын буудлаас амжилттай хөөрлөө. Оросын сансрын нисэгч Александр Калери, Олег Скрипочки, мөн НАСА-ийн сансрын нисэгч Скотт Келли нарын бүрэлдэхүүнтэй баг тоот удирдлагын шинэчилсэн системийг туршиж байна. Тэдний хөлөг хоёр хоногийн дараа Олон улсын сансрын станцтай холбогдоно. "Союз" тээврийн хөлгийн удирдах системд 30 блокийг өөрчилсөн байгаа. Нислэгийн үеэр удирдах систем сансрын нөхцөлд хэр амжилттай ажиллахыг тодруулна гэж Оросын сансрын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Александр Воробьев "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Тоног төхөөрөмжийг тоот удирдлагатай амжилттай эвлүүлсэн тул одоо "Союз" хөлгийн багтаамж 70 кг нэмэгдсэн гэх таатай мэдээг нислэгийн дарга Виталий Лапота дамжуулав. Сансрын нисэгчдэд нэн хэрэгтэй нэмж ачаа тээвэрлэх боломж бүрдсэн. Эрдэм шинжилгээний аппаратыг их шинэчилсэн. Туршилт сансрын нөхцөлд болно. Багийнхан үүнд бэлэн. Багийнхан олон улсын сансрын станцад бараг хагас жил байна. Энэ хугацаанд сансрын нисэгчид задгай сансарт гурван удаа гарч, эрдэм шинжилгээний олон арван туршилт хийнэ. Үүнээс гадна багийнхан олон хөлгийг хүлээж авна. Оросын "Прогресс", "Союз" хэд хэдэн хөлөг, Европын агентлагийн сансрын хөлөг, японы тээврийн хөлөг тэнд очино. Энэ удаагийн экспидицид оролцогчид америкийн хоёр шаттл хөлөг хүлээж авна. Үүний дараа НАСА сансрын хөлөг хөөргөх хөтөлбөрөө хаана. Тэгэхлээр оросын "Союз" хөлөг сансрын нисэгчдийг олон улсын сансрын станцад хүргэнэ. НАСА-ийн сансрын нисэгч Скот Келли нислэгийн өмнө энэ тухай мэдэгдсэн юм. Оросын түншүүд байгаа нь их сайн хэрэг. Тэд байхгүй бол олон улсын сансрын станцад очих аргагүй. Эдийн засгийн шалтгаанаар бид шаттл хөлгийн хөтөлбөрийг хумиж, хуучин хөлгийг шинээр солих хэрэгтэй тул цаашид сансрыг эзэмшихэд урагш ахихыг хүсвэл Орос, АНУ энэ салбарт хамтран ажиллах шаардлагатай. Францад оршин суугаа орос үндэстнүүдийн хүсэлтээр багийнхан Лев Толстойн 100 жилийн ойг тохиолдуулан зохиолчийн амьд сэрүүндээ хэвлүүлсэн "Севастополийн туужууд" номыг олон улсын сансрын станцад аваачина. "Орос хүнд Севастополь гэж юу болох талаар ярих хэрэггүй. Энэ Толстой гэж хэн бэ? гэж асуусантай ижилхэн" хэмээн "Союз" хөлгийн ахмад Александр Калери нислэгийн өмнө хэлсэн юм. 12 нисдэг тэрэг, оросын "Антарктид" хайгуул, аврах хөлөг онгоц тоот удирдах системтэй "Союз ТМА-01М" оросын сансрын шинэ цуврал анхны хөлгийг хөөргөх бэлтгэлийг хангажээ.