Европын Холбоо хорт бодисын хаягдлын уршгийг арилгахад Унгарт тусална. Одоо энэ улсад бүлэг шинжээч илгээх асуудлыг шийдэж байна хэмээн ослын уршгийг арилгах евро комиссар Кристалина Георгиева мэдэгдэв. Будапештын хүсэлтээр иргэний хамгаалалтын европын механизмыг идэвхжүүлсэн тухай тэрээр мэдээллээ. Европын Холбооны 27 орон, Хорват, Исланд, Лихтенштейн, Норовег улс үүнд багтдаг. Үүний зэрэгцээ Австри улс "улаан шлам" хэмээх хорт бодис халиснаас хохирсон Унгарын бүс нутагт туслах санал тавив. Унгарын баруун хэсэгт орших хөнгөн цагааны үйлдвэрт 10-р сарын 4-нд энэ энэ хорт бодис асгарчээ. Энэ үеэр 4 хүн үрэгдэж, 120 гаруй хүний эрүүл мэнд хохирсон байна. Хорт бодис Дунай мөрөнд орсон байна. Унгар болон хөрш орнууд усны чанарт мониторинг хийж байна.