Францын Ла-Маншийн хоолойн эргийн ойролцоо 6000 тонн химийн уусмал тээсэн шатахуун тээгч хөлөг сүйрлээ. Мальтын далбаатай шатахуун тээгч хөлөг онгоц Бретань мужийн эргээс 100 км зайд панамын хөлөг онгоцтой мөргөлджээ. Аврагчид амжиж "СОС"  дохио өгсний дараа 13 хүний бүрэлдэхүүнтэй багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэв. Хөлөг онгоцны цоорхойгоор онгоцны хөндийд ус орж байна. Франц улс ослын газар цэргийн хөлөг онгоц илгээжээ.