АСЕАН болон яриа хэлэлцээний түнш орнуудын хоорондын батлан хамгаалах асуудлаарх зөвлөлгөөний түүхэнд терроризмтай тэмцэх, тэнгист аюулгүй байдлыг хангах, байгалийн гамшгийн үр дагавартай тэмцэх  зэрэг асуудал анх удаа үндсэн сэдэв байлаа. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Нгуен Чи Винь хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. АСЕАН-ын цэргийн яамдын тэргүүн, Австрали, Энэтхэг, Хятад, шинэ Зеланд, Бүгд найрамдах Солонгос улс, Орос улс, АНУ, Япон улс зэрэг тус байгууллагын гишүүн орнуудын ажил нэгт нөхдийн уулзалт 10-р сарын 11-13-нд Ханой хотод болно. Зөвлөлгөөн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэлхийн тогтвортой байдал, аюулгүй байдалд аюул занал ихсэж байгаа өнөө үед нягт зохицуулах зэрэгт  зөвлөлгөөн түлхэц болно гэж дэд сайд хэллээ.