Охин компанийн үйлдвэр нь гол бохирдуулсан Хятадын тэргүүлэх алт олборлогч "Цзыцзинь" корпорацийг 1,5 сая доллароор торгов. Корпорацийн төлөөлөгчид буруугаа хүлээж, тогтоосон хугацаанд торгуулиа төлөхөөр амлажээ. Зэс, алт олборлогч "Зызиньаншь" компани 7-р сарын 3, 16-нд химийн хортой бодис голд хоёр удаа асгасан юм. Үүний улмаас Тин гол нэлээд бохирдож, 5 сая орчим долларын эдийн засгийн шууд хохирол учирсан байна. Эрх баригчид голын бохирдлыг арилгахыг буруутай компанид үүрэг болгожээ.