Улаанбаатар хотод оюутны дэлхийн аварга шалгаруулах 4 дэх тэмцээнд Оросын боксын шигшээ багийн 6 тамирчин хагас шувтаргад шалгарч, хүрэл медалийн болзол хангалаа хэмээн тэмцээний албан ёсны вэб хуудаст мэдээлжээ. Николай Безденежных 64 кг жинд пүрэв гаригт казахстаны тамирчин Айдар Шарибаевыг /3:3, нэмэлт үзүүлэлтээр ялсан/, Андрей Ефременко 75 кг жинд украины тамирчин Владимир Сидоровыг /1:0/-ээр хожжээ. Үүнээс урьд Дмитрий Сотников 52 кг жинд, Сергей Захаров 56 жинд, Руслан Файфер 81 кг жинд, Александр Караказян 91 кг жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шувтаргад шалгарсан юм. Кирилл Науменко 49 кг жинд, Иван Зайченко 60 кг жинд, Никита Жданов 69 кг жинд ялагдаж, тэмцээнээс хасагджээ. Дэвжээний эзэн монголын 7 боксчин дээд шагнал хүртэх найдвар тавьж байна. Оросын шигшээ баг хоёрдугаарт /6 байр/, Казахстан, Турк тус бүр 4 эрх, Украины баг 3 эрх авсан байна. Оюутны дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 15 орны 77 тамирчин оролцож байна.