Европын байгууллага аюулгүй байдлын ноцтой асуудлыг шийдэх чадваргүй. Бүгд найрамдах Кипр улсын нийслэл Никосид болсон хэвлэлийн бага хурлын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Европын аюулгүй байдлын шинэ бүтэц боловсруулах оросын санаачилга нөхцөл байдлыг засч залруулна гэж тэр хэллээ. "Энэ санаачилга европчүүдэд байнга тулгардаг аюулгүй байдлын бусад асуудал, зөрчлийг үр нөлөөтэй шийдэхэд түлхэц болно" гэж Д.Медведев мэдэгдэв. Европын бүх байгууллага шийдэх гэж оролдсон ч, үр дүнд хүрэхгүй байгаа киприйн "эмзэг" асуудлыг тэрээр жишээгээр иш татлаа. Европын аюулгүй байдал "хэсэгчилсэн" байгааг Д.Медведев мөн хэллээ. Европын хэсэг орон НАТО-ийн эвсэлд, нөгөө хэсэг нь Европын Холбоонд найдаж байна. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага ноцтой асуудлыг шийддэггүй болохыг орос улс өөрсдийн туршлагаас мэдэнэ. Үүний оронд Европын бүх улс, эвсэл, олон улсын байгууллага оролцсон аюулгүй байдлын тухай шинэ хэлэлээрийг Орос улс санал болгож байна.