Киприйн асуудлыг зохицуулахад хөндлөнгөөс оролцож, энэ үйл явцыг шахаж болохгүй гэж Орос улс үзэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр тус улсад албан ёсоор айлчилж байгаатай холбогдуулан киприйн хэвлэлд түүний мэдэгдлийг нийтэлжээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Орос улсын ерөнхийлөгч ийнхүү албан ёсоор айлчилж байна.