Орос-энэтхэгийн 5 дахь үеийн сөнөөгч нисэх онгоц бүтээх гэрээний төслийг энэтхэгийн талд өглөө. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Дели хотноо цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаарх орос-энэтхэгийн засгийн газар хоорондын комиссийн 10 дахь хуралдааны төгсгөлд ийнхүү мэдэгдэв. Оросын "Сухой"  компани, энэтхэгийн "Хиндустан аэронотикс лимитед" компанийн хамтран бүтээж байгаа сөнөөгч нисэх онгоц 2015 онд бэлэн болно. "Стелс" технологиор бүтээж байгаа нисэх онгоц дээд зэргийн маневртай, пуужингийн довтолгооноос хамгаалах одоогийн болон ирээдүйн хэрэгслийг дээд зэргээр эсэргүүцэх, хэт дууны хурдтай байна. Энэтхэг улс 250-300 ширхэг ийм сөнөөгч нисэх онгоц худалдан авах бодолтой байгаагаа мэдэгджээ.