0Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр 58 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрөө төрлөх Санкт-Петербург хотод уламжлал ёсоор ажил дээрээ, дараа нь гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Тэрээр төрсөн өдрөө маш даруухан тэмдэглэдэг тул засгийн газрын гишүүд даргадаа бэлэг гардуулахгүй. Тэрээр үүнийг хүсдэггүй байна. Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко өнөөдөр В.Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн цахилгаан мэдээ илгээсэн нь санаанд оромгүй үйл явдал байв. Сүүлийн үед белорусын удирдагч оросын эсрэг дайрах болсон юм. Тухайлбал тэрээр В.Путины оросын төрийн тэргүүний албан тушаалд гүйцэтгэсэн ажлыг шүүмжилсэн юм.