0Монгол улсад 10-р сарын 5-нд эхэлсэн монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын ээлжит өдрийн гол үйл явдал Аугаа ялалтын 65 жилийн ой, сарын ажлын ойг тохиолдуулан явуулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол байлаа. "Оросын дуу хоолой" радио энэ уралдааныг Монголын найрамдалын нийгэмлэг, "Монгол-Оросын" найрамдалын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан юм. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович монголын нийслэлээс дэлгэрэнгүйг дамжуулж байна. Шагнал гардуулах ёслол эхлэхээс цагийн өмнө Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд шагналт байранд шалгарсан хүмүүс, тэдний ар гэрийнхэн, анд нөхөд нь цуглажээ. Баяр хөөртэй шагналтнуудыг харахыг хүссэн уралдаанд оролцсон олон хүн, мөн "Оросын дуу хоолой" радиогийн сонсогчдын клубын гишүүд мөн цуглажээ. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улсын баатар, сансрын нисэгч, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Горбатко шагнал гардуулав. Тэрээр уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг даргалсан юм. Уралдаанд түрүүлсэн хүмүүсийн сэтгэл их хөдөлжээ. Ялангуяа манай уралдаанд хамгийн түрүүнд бүтээлээ илгээж, шагналын эзэн болсон Улаанбаатар хотын оршин суугч Уртнасан их догдолж байлаа. Уртнасан ердөө 23 настай. Тэрээр "Оросын дуу хоолой" радиогийн асуулт хариултын уралдаанд анх удаа оролцож, шагнал хүртжээ. Уралдааны ялагч, тэтгэвэрт суугаа Дархан хотын оршин суугч эрхэм Ч. Дорж олон жил уралдаанд оролцож, тэргүүн байрт шалгарлаа. Тэрээр анх 1975 онд энэ уралдаанд бүтээлээ илгээжээ. Эрхэм Дорж "Оросын дуу хоолой" радиогийн нэг уралдаанд шагнал хүртсэн юм. Харин энэ удаагийн уралдаанд тэргүүн байрын шагнал хүртлээ. Үүнээс гадна Виктор Горбатко "Оросын дуу хоолой" радиогийн эрхэм анд Эрдэнэт хотын оршин суугч эрхэм Магсаржалам, мөн Улаанбаатар хотын оршин суугч Б.Лхагвасүрэнд бэлэг гардуулав. Уралдааны болзлын дагуу Монголд оршин суугаа Оросын иргэд уралдаанд мөн оролцсон гэж Ольга Павлович үргэлжлүүлэн ярив. "Монгол-Оросын" найрамдалын  монголын нийгэмлэг ялагчийн бай шагналыг бэлтгэсэн юм. Энэ нийгэмлэгийн гүйцэтгэх захирал ноён Максим өнөөдөр Нина Полевойд энэ шагналыг гардуулав. Харин Бүгд найрамдах Буриад улсын засгийн газрын бэлтгэсэн бэлгийг "Оросын дуу хоолой" радиогийн асуулт хариултын уралдаанд олон удаа оролцож байгаа эрхэм Улаан хүртлээ. Тэрээр Бүгд найрамдах буриад улсын талаарх асуултанд бусдаас сайн хариулжээ. Монгол улсад суугаа Оросын энэ бүс нутгийн төлөөлөгч Жаргал Батуев түүнд шагналыг гардуулав. Бэлэг хүртсэн бүх хүн сэтгэл хангалуун байна гэж манай тусгай сурвалжлагч хэллээ. Тэгээд ч нэрд гарсан хүмүүс, чин сэтгэлээсээ энэ бэлгийг гардуулсан.