0Оросын ажиглагчид 10-р сарын 10-нд болох Киргизийн парламентын сонгуулийн явцыг ажиглана. Тус бүгд найрамдах улсын сонгуулийн төв комисс өнөөдөр энэ тухай уламжлав. Олон улсын байгууллага тухайлбал Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ, ТУХН-ийн орнууд сонгуулийн явцыг ажиглахад төлөөлөгчдөө илгээж байна. Киргизд 4-р сарын 8-нд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсны дараа сөрөг хүчин түр засгийн газар байгуулж, парламентыг тарааж, ерөнхийлөгч болон сайд нарын танхимын үүрэг гүйцэтгэх болсноо зарласан юм.