Өмнөд Суданд хоёр сар хоригдсон оросын хоёр нисэгчийг сулаллаа. Харум дахь оросын элчин сайдын яам энэ мэдээллийг баталлаа. Тус улсын эрх баригчид мөрдөн шалгалт явуулсны дараа нисэгчдий суллаж, оросын талд шилжүүлэхээр шийдсэн байна. "Суданы агаарын зам" Ми-8 нисдэг тэрэгний оросын хоёр, Казахстаны нэг иргэн бүрэлдэхүүнтэй оросын багийг босогчидтой холбоо сүлбээтэй хэмээн сэжиглэн 8-р сарын 8-нд саатуулсан юм. Өмнөд Суданы засаг захиргааны төв Жубад нисэгчдийг барвивчилсан байна. Суданы засаг захиргаа мөрдөн шалгалт явуулж, тэднийг суллахаар шийджээ.