0Москва хотод нутаг нэгтнүүдийн дэлхийн бага хурал эхэлж байна. Бага хуралд 70 орны эрдэм шинжилгээ, оюуны өндөр чадалтай 150 гаруй төлөөлөгч оролцоно. Тэд Орос орныг хөгжүүлэх арга зам, орос гаралтай эрдэмтдийн мэдээллийн ерөнхий бааз байгуулах санаа, тэдэнд ажлын байр санал болгох яармаг зохион байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Бага хурлын үндсэн санааг ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн оны 12-р сард болсон Дэлхийн нутаг нэгтнүүдийн конгрессын үеэр тодорхойлсон юм. Орос улсыг шинэчлэхэд нутаг нэтгнүүдийн оюун ухаан, мэргэжлийн чадал, шинэ санаа, бусад орны туршлагыг харгалзсан санал зэрэгт найдаж байгаагаа ерөнхийлөгч хэлсэн юм.